богино мэдээ New

П.Цогтбаатарыг АТГ баривчилжээ

П.Цогтбаатарыг өчигдөр орой 17.00 цагийн үед АТГ-аас баривчилан саатуулсан гэдэг мэдээлэл байна. Энэ мэдээллийг албаны хүн үнэн гэдгийг нь батлав. .

     Сэтгүүлч Б.Бат

    МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өчигдөр орой 17.00 цагийн үед АТГ-аас баривчилан саатуулсан гэдэг мэдээлэл байна. Энэ мэдээллийг албаны хүн үнэн гэдгийг нь батлав. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулсан байна. Түүнчлэн Эрүүл, мэнд, спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байсан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас АТГ-ыхан байцаалт авсан гэнэ.

www.news.mn