богино мэдээ New

Монголын эдийн засгийн үзүүлэлт огцом буурчээ

Харин улсын төсвийн тал хувийг бүрдүүлдэг татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 17.5 тэрбумаар буурсан байна..

Сэтгүүлч З.Хуяг

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны эхний сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал 7.3 хувиас 2.3 хувь болтол огцом буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн хамгийн чухал хоёр салбарт ямархуу үзүүлэлттэй байсныг дурдвал 2005 оны 4 –р улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн дундаж орлого 848 мянга буюу өмнөх үеийнхээс 123 мянган төгрөгөөр, зарлага нь 858 мянга буюу 130 мянган төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Харин улсын төсвийн тал хувийг бүрдүүлдэг татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 17.5 тэрбумаар буурсан байна. Татварын бууралтын шалтгаанд онцгой албан татвар, нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлт, нэмэгдсэн өртөгийн албан татвар, хувьхүн, аж ахуй нэгжийн татварууд нөлөөлсөн байна. Мөн эдийн засгийн уналтад нөлөөлсөн бас нэг чухал зүйл бол урсгалт зардал 80 гару йтэрбум төгрөгөөр өсөж, гадны хөрөнгө оруулалт хумигдсан жил байсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Зарлага, сул зарцуулалт өсөж, орлого, хуримтлалт буурсан нь эдийн засгийн бууралтад нөлөөлсөн ажээ.

 www.newscom.mn