богино мэдээ New

Г.Байдрагийг АТГ шалгахаар болжээ

Мөн цогцолборын дарга Г.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан асуудлыг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн аж. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн няналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын гарын үсэгтэй албан тоотод дурьджээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

Авто худалдааны цогцолборын дарга Г.Байдрагийг АТГ шалгахаар болжээ. Тодруулбал, тус цогцолборын бүтээн байнуулалтын үйл ажиллагаа нь холбогдох “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагааг явуулж байгаа эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт АТГ-аас хүсэлт хүргүүлсэн байна. Мөн цогцолборын дарга Г.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан асуудлыг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн аж. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн няналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын гарын үсэгтэй албан тоотод дурьджээ.

Дашрамд дурьдахад Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барьж буй дээрх Авто худалдааны цогцолборын төсөлд байгаль орчинд нөлөөлөх ерөнхий байдлын үнэлгээ хийх хариу ирүүлэх албан тоот илгээсэн байна. Энэ нь холбогдох хуулийн долоодугаар зүйлийн 7.4.3-р заалтын дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэн дүгнэлт гаргуулж 2015 оны дөрөвдүгээр улиралд багтааж тус яаманд хариу ирүүлэхийг дурьджээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж.

Нөгөөтэйгүүр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд тус цогцолборыг “...Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага MNS 5105:2001 стандартад заасан эрүүл ахуйн хамгаалалтын бүсээс гадна байрласан байна” гэжээ. Харамсалтай нь тус төвөөс ердөө 800 метрийн зайд байрлах цэвэрлэх байгууламж Сонгинохайрхан дүүрэг байтугай, Улаанбаатар хотын агаар, орчныг бохирдуулах хэмжээнд буй юм. Мэргэжлийн хяналтын газар бодит байдлыг дүгнэж үзээгүй бололтой.