богино мэдээ New

Архаг ядаргааны үед илрэх шинжүүд

Манай мэдээллийн цахим хуудас дотор, мэдрэл, сэтгэц, наркаологийн мэргэжлийн “Төг сун” эмнэлэгтэй хамтран архаг ядаргааны үед илрэх шинж тэмдгүүд, үүсэх хүчин зүйлийн талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. Биеийн хаа нэгтээ эсвэл толгой өвдөх, амархан ядарч, эрч хүчгүй болох, ажлаа хийх чадваргүй боллоо гэх мэдрэмж илэрч байвал архаг ядаргаа үүссэн байж болох юм..

Манай мэдээллийн цахим хуудас дотор, мэдрэл, сэтгэц, наркаологийн мэргэжлийн “Төг сун” эмнэлэгтэй хамтран архаг ядаргааны үед илрэх шинж тэмдгүүд, үүсэх хүчин зүйлийн талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Биеийн хаа нэгтээ эсвэл толгой өвдөх, амархан ядарч, эрч хүчгүй болох, ажлаа хийх чадваргүй боллоо гэх мэдрэмж илэрч байвал архаг ядаргаа үүссэн байж болох юм.

Ядаргаа үүсэхэд мөн дараах шинжүүд илэрч болдог.

  • Нойр хулжих, эрт сэрэх, зүүд зүүдлэх, өнгөц унтах
  • Яльгүй зүйлд амархан уцаарлах, цухалдах, эмзэглэх, дуу шуугианд амархан дургүйцэх, халуун, хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх
  • Өчүүхэн юмад сэтгэл түгшиж, эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл зовинох
  • Сэтгэл дундуур байх
  • Бэлгийн дур буурах
  • Алга хөлрөх
  • Биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх
  • Булчин хөндүүрлэх
  • Толгой эргэх, толгой өвдөх
  • Булчин сулруулах буюу тайвшрах чадваргүй болох
  • Ажлаа гүйцэтгэх чадваргүй болох
  • Анхаарал сарних
  • Юм тогтоох чадваргүй болох

Ядаргаа үүсэх хүчин зүйлс:

Сэтгэлзүйн хүчин зүйлс

  • Уурлаж бухимдах
  • Сэтгэл гутрах
  • Сэтгэл түгших
  • Юманд санаа зовох

Нойргүйдэлтэй холбоотой хүчин зүйлс

  • Нойрон дундаа сэрэх
  • Өглөө эрт сэрэх
  • Унтсан ч амарсан болохгүй
  • Шөнийн айдастай болох
  • Хар дарж зүүдлэх

Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс

  • Олон цагаар ажиллах
  • Хийж буй ажилдаа идвэхи сонирхолгүй байх
  • Өдөр бүр архи уух
  • Биеийн тамир дасгал хийх тогтсон дэг журамгүй байх
  • Тогтмол цагт хооллохгүй байх
  • Таргалах
  • Бусад буруу хэвшил

Бие махбодын хүчин зүйлс

  • Цус багадалт
  • Гуурсан хоолойн багтраа
  • Чихрийн шижин
  • Үе мөчний өвчин
  • Бамбайн булчирхайн өвчин
  • Халдварт өвчнүүд
  • Тархины гэмтэл
  • Ханиад томуу, амьсгалын дээд замын үрэвсэл
  • Архи болон мансууруулах бодис хэрэглэх

Эмчилгээний хүчин зүйлс

  • Стеройд дааврууд
  • Гистамины эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлүүд

Дээрх шинж тэмдэг илэрч байвал “Төг сун” эмнэлгийн мэргэжлийн энэ чиглэлээр 10 гаруй жил ажилласан эмч нар үр дүнтэй, бүрэн зөвлөгөө өгч цаашлаад та даатгалаа ашиглан эмчлүүлэх боломжтой болох юм.

Мэргэжлийн эмч нартай холбогдох утас: Утас: 99036643, 96507788, 7000-7773

Хаяг: Улаанбаатар, Офицерээс Цайз руу явах зам дагуу 032 дугаар цэргийн ангийн эсрэг талд бий.