богино мэдээ New

Загвар өмсөгчид эмчийн бичиггүйгээр ажилд орох боломжгүй боллоо

Түүнчлэн уг хуулийг зөрчиж хэт туранхай моделиудыг ажилд авсан албан байгууллагыг 81 мянган ам.доллартай тэнцэх мөнгөөр торгож, зургаан сар хүртэлх хорих ялаар шийтгэх юм байна..

Франц улс сая загвар өмсөгчдийн биеийн жинтэй холбоотой нэгэн хууль шинээр баталлаа. Уг хуулинд загвар өмсөгчид ажилд орохын тулд хэвийн жинтэй гэдгээ баталгаажуулж, эмчээс бичиг авсан байх шаардлагатай гэж заажээ.

Түүнчлэн уг хуулийг зөрчиж хэт туранхай моделиудыг ажилд авсан албан байгууллагыг 81 мянган ам.доллартай тэнцэх мөнгөөр торгож, зургаан сар хүртэлх хорих ялаар шийтгэх юм байна.

Мөн зураг, зар сурталчилгаанд загвар өмсөгчдийн зургийг засварласан тохиолдолд заавал “зургийг засварласан” гэсэн шошготой байх шаардлага тавьж байгаа аж. Хэрэв дээрх заалтыг зөрчвөл нийт орлогын 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах гэнэ.

Франц иргэдийн дунд сүүлийн үед хоолны дуршил буурах өвчин нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Түүнчлэн залуу охидын 20 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хоолоо сойж эрүүл мэндээрээ хохирч байна гэжээ.

Эх сурвалж: