Рок попынхны гитарчин Д.Отгонбаярт барьсан бэлэг...


2018-11-12 13:06:45 0

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин, ая зохиогч Хурд хамтлагийн Д.Отгонбаярт рок, попынхон нэгэн бэлгийг барилаа. Тодруулбал, "Брэнд медиа" групп, Асе ентертайнментаас санаачлан Д.Отгонбаярын энэ сарын 23, 24-нд болох тоглолтод зориулж үе үеийн гитарчин, бөмбөрчид, олон уран бүтээлчдийг хамруулан "Чамд таалагдахын тулд" дууг дахин шинэчлэн дуулжээ. Уг уран бүтээлийг бүтэн сарын турш бэлдсэн байна. Дашрамд дурьдахад Д.Отгонбаяр одоогоос 10 жилийн өмнө дээрх дууг "Чоно" хамтлагт зориулан бүтээж байсан аж. Нөгөөтэйгүүр АНУ-д 1000 бөмбөрчин "Нирвана" хамтлагийн дуун дээр зэрэг бөмбөрдөж мөн ОХУ-д "Виктор цойн" дуун дээр 300 гитарчин зэрэг гитардаж байсан уламжлал бий.