“Ард Кредит” ББСБ хувь нийлүүлэгчиддээ ногдол ашиг хуваарилна


2018-04-05 15:56:04 1
-Хамгийн бага хүүтэй ББСБ болжээ-
 
 “Ард Кредит” банк бус санхүүгийн байгууллага ББСБ-ын Төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчдэдээ 2017 оны цэвэр ашгийнхаа 50 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах шийдвэр гаргалаа. Бичил зээлийн чиглэлээр нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Ард Кердит” 2017 онд нийт хөрөнгөө 80 хувиар өсгөж, 10 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Ингэснээр цэвэр ашиг 640 сая төгрөг болжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. 
 
Өнгөрсөн жил “Ард Кредит” зээлийн эрхтэй картын шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлжээ. Тэрчлэн бизнесийн зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон бууруулсан байна. Ингэснээр хамгийн бага хүүтэй ББСБ болжээ. Мөн хаалттай хүрээнд бонд гаргаж, 1.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. 
 
  “Ард Кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Аливаа банк санхүүгийн байгууллагын эрүүл мэндийг илтгэх зээлийн багцын чанарыг бид салбартаа хамгийн сайн түвшинд барьж ажилласаар ирсэн. Бид Монголд үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн компаниудаас анхлан кредит картаа амжилттай нэвтрүүлсэн бол дэвшилтэт технологийн хялбар шийдлийг ашиглан ойрын ирээдүйд банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагчдадаа хамгийн түргэн шуурхай, бага зардалтай хүргэхээр ажиллаж байна. Үйлчилгээ авдаг санхүүгийн байгууллагынхаа хувьцаа эзэмшигч нь болох боломжийг бид нээж өгөх буюу олон нийтийн эзэмшлийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.
 
 “Ард Кредит” 2017 онд бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан бөөний зээл болон картынхаа үйлчлүүлэгчдийн цар хүрээг хурдацтайгаар өсгөжээ. Өнөөдрийн байдлаар “Ард Санхүүгийн Нэгдэл” хувьцаат компани нь “Ард Кредит” ББСБ-ын 81 хувийг эзэмшиж байна.

Сэтгэгдлүүд

  • unshigch

    2018-04-05

    bolj dee. ene huvitsaagaa taraasan nohduud nogdol ashig huvaarildag ni tun baga shu