богино мэдээ New

Нийслэлийн хэмжээнд томуугийн тархалт буурчээ

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт орны ачаалал хэтрээгүй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 362 орыг зохицуулалт хийж, нэмэлтээр 9 орыг дэлгэсэн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 152 тохиолдол буюу 35.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүмүүс байна..

  Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 24.9 хувийг 0-1 нас, 21.4 хувийг 2-4, 20.1 хувийг 5-9, 11.7 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1711 дуудлага ирснээс 64.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт орны ачаалал хэтрээгүй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 362 орыг зохицуулалт хийж, нэмэлтээр 9 орыг дэлгэсэн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 152 тохиолдол буюу 35.1 хувь нь  амьсгалын замын өвчтэй хүмүүс байна.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР