Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа


2018-02-28 15:11:04 0

   Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа. 

Тогтоолд: 

1. Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосугай.

2. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судапж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус даалгасугай гэжээ.

Эх сурвалж: ЗГХМОНХА