богино мэдээ New

"Мандал даатгал" ХК-ийн хувьцааг 100 хуваах шийдвэр гарлаа

Улмаар нэг бүр нь 1000 төгрөг байсан хувьцаа 10 төгрөг болж хямдран нийт 624,301,600 ширхэг хувьцаа болж буй юм. .

Сэтгүүлч Л.Баатархүү

    Даатгалын салбарын тэргүүлэгч "Мандал даатгал" ХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.243.016 ширхэг энгийн хувьцааг 100 хувааж 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар зөвшөөрлөө. 

Тодруулбал, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болж хувьцааг 100 хуваах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг СЗХ энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар зөвшөөрсөн аж. Улмаар нэг бүр нь 1000 төгрөг байсан хувьцаа 10 төгрөг болж хямдран нийт 624,301,600 ширхэг хувьцаа болж буй юм. 

Ингэснээр  хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой гэдгийг тус компанийн зүгээс онцлов.

Шийдвэртэй холбоотойгоор хувьцааных нь арилжааг түр хугацаагаар зогсоожээ.