Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг хүртээхээр болжээ


2017-11-15 14:58:00 8

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Төрийн тэргүүн зэргийн, дээд "Чингис хаан" одонг МУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярт олгохоор болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ. Н.Түвшинбаярын хувьд эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт анх удаа эгшиглүүлсэн, олимпийн хос медальт гавъяатан. Мөн "2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн, талцсан үйл явдлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангаж, улс төрийн хурцадмал байдлыг намжаасан хүн" хэмээн З.Энхболд дарга онцлов. 

   Жил бүр их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархал"-ын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд /энэ жил 11 дүгээр сарын 19-д тохиож байна/ улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлоо гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнд "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. 


Сэтгэгдлүүд

  • Алдар

    2017-11-17

    Улсдаа байтугай гэртээ гавьяа байгуулаагүй хүмүүс атаархаж л байна биз.

  • Алдар

    2017-11-17

    Ёстой эзнээ олсон шагнал байна. Баяр хүргэе.

  • Bayar

    2017-11-16

    Hadag zuudeg ovoo shig l bolj baina daa ooroo tatgalzaj boldog uu. zaluu hun

  • Bayar

    2017-11-16

    Hadag zuudeg ovoo shig l bolj baina daa ooroo tatgalzaj boldog uu. zaluu hun

  • Bayar

    2017-11-16

    Hadag zuudeg ovoo shig l bolj baina daa ooroo tatgalzaj boldog uu. zaluu hun

  • Bayar

    2017-11-16

    Hadag zuudeg ovoo shig l bolj baina daa ooroo tatgalzaj boldog uu. zaluu hun

  • orlov

    2017-11-15

    hen margah yum be ai. hiidgee hiichihsen gaihaltai hun dee

  • зочин

    2017-11-15

    За ёстой эзнээ олсон шагнал гэж үүнийг л хэлэх байх даа