богино мэдээ New

"Монгол алт" аяныг эхлүүлжээ

Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг”.

    Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Төв банкнаас үндэсний валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол алт" гурван сарын аяныг өчигдөр эхлүүллээ. Аяны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкинд алт тушаах, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд алт худалдан авахтай олбоотой сурталчилгаа, сургалт зэргийг өргөн хүрээнд явуулах аж. Уг аяныг ийнхүү явуулах болсон хөшүүрэг нь Монгол Улсын хилээр хууль бус алт гаргалт зогсохгүй байгаатай холбоотой гэж төв банкинаас онцлов.

Өчигдөр болсон аяны нээлтийн арга хэмжээний үеэр Монгол улсын "Эрдэнэсийн сан"-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд "Гэрчлэх бичиг" олгосон юм.