богино мэдээ New

Сэлэнгэ аймагт корона вирусын 5 тохиолдол бүртгэлээ

Түргэвчилсэн тестээр 395 сорьцод шинжилгээ хийхэд мөн таван тохиолдол эерэг гарсан байгаа. Уг тестээр хийсэн таван сорьцыг дахин баталгаажуулна. .

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Нийслэл хотод халдварын голомт, хавьтлаас авсан 836 шинжилгээнд коронавирус илрээгүй. Уг шинжилгээнд Найрамдал зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ орсон байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс коронавирусийн таван тохиолдол батлагдлаа. Түргэвчилсэн тестээр 395 сорьцод шинжилгээ хийхэд мөн таван тохиолдол эерэг гарсан байгаа. Уг тестээр хийсэн таван сорьцыг дахин баталгаажуулна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймагт өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг 22 сорьцыг батлах шинжилгээ хийж үүнээс таван тохиолдол нь батлагдсан гэсэн үг. Дархан-Уул аймгийн сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж батлагдсан байна. 

Манай улсын батлагдсан тохиолдол нийт 440 боллоо. Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж нийт эдгэрсэн  тохиолдол 329 болж байна.