богино мэдээ New

1071 барилгыг иж бүрэн дулаалах асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө

нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан1071 угсармал орон сууц байдаг аж. Харин нийслэлийн зүгээс энэ барилгуудыг цогцоор нь шинэчлэх гэж байгаа юм байна. Тодруулбал, эдгээр барилгыг зөвхөн гадна талаас нь дулаалаад орхих биш дээвэр, сантөхник гээд цогцоор нь шинэчлэхээр төлөвлөжээ. 1071 орон сууцны барилгыг ийнхүү шинэчлэн засварлахад 431 тэрбум төгрөг шаардпагатай гэнэ..

2016 оны 06 сарын 24

Нийслэлийн угсармал барилгууд өвөлдөө хүйтэн, сантехникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь гоождог гээд нэлээд бэрхшээлтэй байдаг.

Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан1071 угсармал орон сууц байдаг аж. Харин нийслэлийн зүгээс энэ барилгуудыг цогцоор нь шинэчлэх гэж байгаа юм байна. Тодруулбал, эдгээр барилгыг зөвхөн гадна талаас нь дулаалаад орхих биш дээвэр, сантөхник гээд цогцоор нь шинэчлэхээр төлөвлөжээ. 1071 орон сууцны барилгыг ийнхүү шинэчлэн засварлахад 431 тэрбум төгрөг шаардпагатай гэнэ.

Үүний 60 хувийг хотын төсвөөс үлдсэн хэсгийг айл өрх, СӨХ-өөс гаргахаар тооцжээ. Ингэхдээ айлууд 15-20 жилийн хугацаанд байрны мөнгөн дээрээ тодорхой хэмжээний төлбөр нэмж төлөх байдлаар зохицуулах боломжтой аж. Ингэж засварласнаар уг барилгуудын насжилт дахиад 50 жилээр нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр энэ талаар Сүхбаатар дүүргийн III хорооны иргэдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн ИТХ-аар дулаалгыг хэрхэн хийх талаар журам баталсан. Тиймээс энэ ажил тун удахгүй хэрэгжиж эхэлнэ. Ирэхдөрвөн жилд хийх хамгийн чухал ажлуудын нэг нь угсармал орон сууцыг дулаалах асуудал байна” хэмээн онцолж байлаа. Ерөнхийдөө орон сууцыг дулаалж дулааны алдагдпыг бууруулснаар айл өрхийн'төдийгүй цахилгаан станцуудад ч эдийн засгийн хэмнэлт гарах аж.

Иргэдтэй уулзах үеэрээ НИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотод 1990 он хүртэлх баригдсан, гаднах дулаалгыг нь шийдвэрлэх шаардлагатай тав болон есөн давхар 1071 байшин бий. Яагаад эдгээр барилгуудыг дулаалах нь нэн шаардлагатай байна вэ гэхээр өвөл дулаанаа алддагаас нь үүдэн тэр хэмжээгээр эдийн засгийн хохирол амсдаг. Энэ ажлыг хотын захиргаа 2013 оноос барьж авсан. Хүмүүсээс ч олон өргөдөл гомдол ирсэн. Хотын дарга Э Бат-Үүл 2014 ОХУ-ын Новосибирск хотод айлчилсан юм.

Тус хотын барилга байгууламж Улаанбаатар хотынхтой ижил. Ер нь манай угсармал барилгуудыг хуучны ЗХУ-ын тусламж, тэдний материал, техникийн баазыг тулгуурлан хоёр улсын барилгачид хамтран барьсан байдаг. Тиймээс энэ барилгуудыг дулаалах технологи,  материал бүгд Новосибирскт бий.  Мөн дулаалсан туршлага байна. Хотын даргын айлчлалын  зорилго нь хотынхоо хуучин барилгуудыг дулаалах асуудал байсан юм. Тэгээд энэ хүрээнд санамж бичиг байгуулсан. Өөрөөр хэлбэл хамтарч ажиллахаар болсон. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч ярилцаж, ОХУ-аас энэ ажилд зориулан 160 тэрбум рублийн своп хэлэлцзэр байгуулахаар болж,Засгийн газар хоорондоо байгуулалцаж байна. Тэгэхээр үүнийг нь ашиглая гэдэг санал тавьсан.

2015 онд Новосибирскээс хоёр ажлын хэсэг гаргаж манай барилгын хийц, загвар, дулаан алдалтыг судалсан. Улмаар 2015 оны арваннэгдүгээр сард тус хотын Засаг дарга Улаанбаатар хотод айлчилж, орон сууцуудыг дулаалахаар болсон. Ингэхдээ ОХУ-ын Засгийн газраас дэмжиж ажиллахад хамтарч  ажиллахаар болсон. Энэ оны тавдугаар сард нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид

дулаалгын асуудлын журмыг баталсан. Тодруулж хэлбэл, уг ажлыг хэн хариуцаж, яаж дулаалахыг тодорхой болгосон. Мөн оршин суугч, СӨХ, хотын захиргаа ямар үүрэгтэй байхыг журамласан. Үүний үндсэн дээр Засаг дарга захирамж гаргаж, ажлын хэсгээ байгуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, хууль эрхзүй, санхүү, техникийн бүх асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг” хэмээж байлаа.

Мөн тэрбээр “Тухайн байрны гадна тал, угсармалын хоорондох шаваас, дээвэр, дулааны шугам, узелийг дулаалах юм. Ингэж байж цогц дулаалга болно. 1071 байрыг дулаалахад 431 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс санхүү бүрэн шийдэх боломжтой. Мэдээж өртөг гарна. Гэхдээ сууц өмчлөгчдөөс аль болох бага мөнгө авна. Тодорхой хэмжээний мөнгө авах ёстойг иргэд маань ойлгох байх. Нийт өртгийн 60 хүртэлх хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

Үүний тодорхой хувийг хотын төсвөөс гаргах юм. Харин 40 хувийг нь иргэдээс авна. Байруудыг дулаалсны дараа бараг гуравдугаар цахилгаан станцын ачаалалтай тэнцэхүйц дулааныг хэмнэнэ гэж тооцож байгаа. Ингэж хэмнэхээр олон мянган тонн нүүрс түлдгээ болино. Агаарын бохирдол ч тодорхой хэмжээгээр буурна. Тэгэхээр бид Олон улсын нүүрсхүчлийг бууруулах сангийн хөтөлбөрийг улсдаа хэрэгжүүлж, 60 хувийн санхүүжилтийн үлдэгдлийг нөхье гэж байгаа юм. Энэ мэтээр бүгд бэлэн  болсон. Яг өнөөдөр зураг төслийн ажил нь бэлэн болсон. Мэдээж энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ. Гэхдээ байрны ашиглалтад орсон хугацаа зэргийг харж, шударгаар энэ ажлыг эхлүүлье гэж байгаа. Энэ бол дараагийн дөрвөн жилийн цаашид хийх хамгийн гол ажлуудын нэг” гэлээ.

 ТИЙМЭЭС ҮҮНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ГУРВАН ЖИЛ ХИЙЛЭЭ. ХЭРЭВ БАЙРУУДЫГ ДУЛААЛБАЛ НАСЖИЛТ НЬ 40- 50 ЖИЛЭЭР УРТАСНА. 

Энэ үеэр оршин суугчид ч талархлаа илэрхийлж, идэвхтэй хамтран ажиллахаа амлаж байлаа. Мөн байрныхаа насжилтыг аль хэр уртсах бол хэмээн асууж байсан юм. Түүнд НИТХ-ын дарга “Худалч хүнд бүх барилгын оршин суугчдаас гомдол ирсэн шүү. 2012 оноос энэ гомдлыг хүлээж авч эхэлсэн. Энэ их том ажил. Судалгаа, хөрөнгө босгох шаардлагатай. Тиймээс үүний бэлтгэл ажлыг гурван жил хийлээ. Хэрэв байруудыг дулаалбал насжилт нь 40- 50 жилээр уртасна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын хугацаа нь дуусч байгаа гэсэн дүгнэлт гаргаж, шинээр барилга барих болно шүү дээ” гэсэн юм. Мөн уулзалтын үеэр иргэн Дарамханд “Ийм ажил санаачилж байгаад баяртай байна. Бид бүхэн боломжийн хэрээр дэмжиж ажиллана. Манай эдгээр байрууд үнэхээр амьдрах орчин нь доройтоод байсан юм. Байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд энэ ажилд садаа болж байгаа байх” хэмээн ярихад Д.Баттулга “Байрнуудын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа зүйлд хууль гаргаж асуудлыг шийдэхгүй бол хот хүчин мөхөсдөж байна. Энэ асуудлыг УИХ-д дэвшүүлж байгаа” гэж хариулсан юм.