богино мэдээ New

Санал тэмдэглээгүй хуудсын тоо огцом нэмэгдэж байна

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391.145, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 490.978 иргэн тус тус саналаа өгсөн талаархи урьдчилсан дүн гарчээ. .

Сэтгүүлч Л.Баатархүү

23:33 цаг: Санал тэмдэглээгүй буюу цагаан хуудас өгсөн иргэдийн тоо 96.123. Нэр дэвшигч Х.Баттулга 574.532 буюу 50.8 хувь, М.Энхболд 461.868 буюу 40.6 хувийн саналтай байна. 

23:00 цаг: Санал тэмдэглээгүй буюу цагаан хуудас өгсөн иргэдийн тоо 93.840

 М.Энхболд 443.660 буюу 40.6 хувь Х.Баттулга 555.216 буюу 50.8 хувьтайгаар саналаа хадгалж байна.

22.40 цаг: Санал тэмдэглээгүй буюу цагаан хуудас өгсөн иргэдийн тоо 91.103 байна. М.Энхболд 428.894, Х.Баттулга:535.854

22:30 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт үдшийн 22:00 цагт өндөрлөлөө. Одоогийн байдлаар хэсгүүдээс ирцийн мэдээллийг ирүүлж байна. Харин мэдээлэлд онцлох зүйл нь санал тоолоогүй хуудсын тоо огцом нэмэгдэж 77.720 боллоо. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391.145, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 490.978 иргэн тус тус саналаа өгсөн талаархи урьдчилсан дүн гарчээ.