богино мэдээ New

Казахуудыг талцуулагч гэгддэг С.Харжаубайг шагнажээ

ажиллаж байх хугацаандаа Монгол Улсаас маш их хэмжээний түүх, архелогийн зүйлсийг Казахстан руу хулгайгаар гаргаж байсан удаатай..

    Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан түүхч, судлаач, “казахуудыг талцуулагч” хэмээгддэг Казахстан улсын иргэн С.Харжаубайг шагнажээ.

Түүний хувьд 1990-ээд оны үед казахуудын их нүүдлийг удирдан Монгол улсын иргэншлээс гарч өөрөө БНКазУ-н иргэн болсон. Гэвч түүний энэ үйлдэл төдийлөн амжилттай болоогүй гэдэг. Ахмад агсахалуудын хэлдгээр “Харжаубайн турхиралтаас болж төрж, өссөн нутаг орноо орхиж тийм ч сайн зүйл болоогүй” гэдэг юм билээ.

Нөгөөтэйгүүр С.Харжаубайг 1990 оны үед Баян-Өлгий аймгийг БНКазУ-ын муж болгох санал, санаачлага гарган улмаар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Даваажавыг үндэсний үзлээр  огцруулж байсан удаатай.

   Нутаг орондоо нүд хужирлачихаар олигтой зүйл хийгээгүй түүний 70 насны ой энэ оны тавдугаар тохиож, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны тодорхойлсноор Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн тэмдгээр шагнах шийдвэр гарсан байх юм. БНКазУ-ын иргэн С.Харжаубайн 70 насны ойг тохиолдуулан уг арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч дарга Ш.Хавал, радио телевизийн захирал Оспан, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, зохиолчдын эвлэлийн тус аймаг дахь салбарын дарга Р.Сураган нар албаны машинаар очиж оролцон дээрхи шагналыг гардуулж өгчээ.

С.Харжаубай Казахстаны Астана хотын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн их сургуулийн түрэг судлалын лабораторын эрхлэгчээр ажиллаж байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Монгол Улсаас маш их хэмжээний түүх, архелогийн зүйлсийг Казахстан руу хулгайгаар гаргаж байсан удаатай. Мөн түүний хүү болох Х.Жантеген нь Турк улсад манай улсын Булган аймгийн нутаг түрэгийн нутаг байсан гэсэн баталгаа гаргаж ирэх зорилготойгоор докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна.