богино мэдээ New

Р.Нямдорж “Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүст холбоог өгөхгүй” гэлээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. .

-Энэ ашиг олдог, сэтгэлгүй хүмүүсийн амьдардаг байгууллага биш-

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь түүний мэдээллээс түүвэрлэн хүргэж байна. Тэрбээр “Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд нарт бөхийн холбоог хэзээ ч өгч болохгүй. Яагаад гэвэл тэд ажил хийх сэтгэлгүй, спортын барилга байгууламжийг хувьчлаад авчихсан ийм улс. Сэтгэлгүй ийм хүсүүст холбоог хэзээ ч өгөхгүй. Бид энэ хийж бүтээсэн ажлаа хайрлаж байна. Муу хүмүүсийн гарт өгөхгүй. Бид ажлаа өгнө гэдгээ ч удаа дараа хэлж байгаа. Тэдний бүрдүүлсэн шүүхийн гурван шатны шийдвэр хуурамч баримт бүрдүүлсэн нь цагдаагийн байгууллагаас тогтоогдсон. Энэ бол эрүүгийн ноцтой хэрэг. Тиймээс энэ хүмүүсийн хийгээд байгаа зүйлүүд одоо хүчингүй болно. Харин ирэх 2018 онд дүрэм ёсоор “Их эв эе” хуралдана. Уг нь дүрмээрээ жилд нэг удаа хуралдах ёстой байдаг. Өнгөрсөн 2010 онд хуралдсан. Харин 2014 онд хуралдах байтал саяын хүмүүстэй холбоотой шүүхийн маргаанаас болж хойшлогдсон юм. Холбооны тэргүүн хүн ямар нэгэн намын харъя байж болохгүй. Монгол бөхөө гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байх ёстой. Энэ ашиг олдог байгууллага биш” гэсэн юм.