богино мэдээ New

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид ээлжит хурлаа хийнэ

Эрдэнэс таван толгой, уул уурхай, хувьцаа эзэмшигч, Монгол, хурал, сонгууль, нийслэл.

   Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй гэж хэлж болох "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа маргааш өөрийн байрандаа хийх гэж нь байна. Тус компанийн хувьцааг 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшиж буй. Ээлжит хурлаар 2016 оны ажлын үр дүн болон энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх аж.

Жилийн тайлан гэж тэр болгон гаргаад байдаггүй, худалдан авалт нь олон нийтэд ойлгомжгүй, томилгоо нь төрөөс үргэлж хамааралтай байдаг тус компанийн алдагдал жил ирэх тусам тэлэх болсон. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөөд байхад “Эрдэнэс Тавантолгой”-н алдагдал буурахгүй байгаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал эдгээр олон асуудлын түгжээг мултлах байх.

Хурлын арга хэмжээ маргааш өглөөний 08.00 цагаас эхлээд бөгөөд эхний 30 минутад оролцогчдыг бүртгэх юм байна. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигч болгоны хувьд тус хурал нь чухал үйл явдал юм. 1072 гэж өгөөж өгдөггүй, нэр төдий энэхүү хувьцааг мөнгөжүүлэх, эдийн засгийн үр ашгийг нь иргэдэд хүргэх, хүртээх цаг болсныг олон хүн хэлдэг. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурлаас ямар шийдэл гарахыг иргэд хүлээж байгаа нь дамжиггүй.

Таны, миний эзэмшиж буй хувьцааг удирдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” 100 хувь төрийн мэдлийнх биш. Энэ бол түмний компани байлгахаар төр 2012 онд шийдэж, 1072 ширхэг хувьцааг нь иргэн болгонд тараасан билээ. Сонгууль болгоны туг нь болж ирсэн 1072 ширхэг хувьцаанд ирэх жилээс ногдол ашиг тараана гэж “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болох "Эрдэнэс Монгол"-оос мэдэгдээд байгаа. “Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчдийн хурал тус компанийн одоо байрлаж буй "Финанс" төвд болох юм. Энэхүү төв нь нийслэлийн "Хангарьд" ордны баруун талд байдаг.