богино мэдээ New

Ө.Ганзориг Дэлхийн 100 залуу манлайлагчийн нэгээр тодорлоо

Дэлхийн залуу манлайлагчдыг тодруулах уг шалгаруулалтад эдийн засаг, нийгэм, технологи гээд олон салбараас улс орондоо тогтвортой, сайн менежментийг буй болгож, үнэлэгдэж буй 40 хүртэлх насны залуусыг өндөр шалгуураар тодруулдаг байна. Өнгөрсөн жил МонголHD телевизийн захирал Ч.Номин тодорч байсан юм..

  Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ 

    Жил бүр залуу манлайлагчдийг Дэлхийн эдийн засгийн чуулганаас тодруулж, албан ёсоор зарладаг. Харин энэ жил Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман шилдэг залуугийн нэгээр Голомт банкины гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг тодруулжээ. Түүний хувьд бизнес, банк санхүү, эдийн засгийн хүрээнд манай улсад үнэлэгдсэн шилдэг залуусын нэг. Дэлхийн залуу манлайлагчдыг тодруулах уг шалгаруулалтад эдийн засаг, нийгэм, технологи гээд олон салбараас улс орондоо тогтвортой, сайн менежментийг буй болгож, үнэлэгдэж буй 40 хүртэлх насны залуусыг өндөр шалгуураар тодруулдаг байна. Өнгөрсөн жил МонголHD телевизийн захирал Ч.Номин тодорч байсан юм. Дашрамд дурьдахад Ө.Ганзоригийн хувьд өмнө нь Санхүүгийн зах зээлийн холбоо, "Тэнгэр", "Мандал" даатгал зэрэг салбарынхаа нэр хүндтэй байгууллагуудыг амжилттай удирдаж байсан нэгэн. 

Дэлхийн манлайлагчдын мэдээллийг дараах линкээс үзнэ үү. http://widgets.weforum.org/ygl-2017/