богино мэдээ New

Эверестийн оройд 32 цаг бясалгал хийсэн Балба эр...

“Тэнгэрийн зам” шашны урсгалыг үндэслэгч Бхакта Кумар Рай өөрийгөө Бурхан сахиусан дээд гэгээн (Supreme Master Godangel) гэдэг бөгөөд тэрээр тэр нэгэн өглөө 8848 метрийн өндөрт гарчээ..

Олон хүн бясалгалын талаар өөр өөр ойлголттой байдаг. Зарим хүнд бясалгалаар ямар нэг өөр ертөнцөд очдог гэсэн нууцлаг, ер бусын ур чадварын тухай дүр зураг буудаг бол заримд нь Азийн хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг дэг жаяг юм шиг санагддаг байж болох юм.

Бясалгал гэдэг ямар нэгэн гялсхийсэн гэрэл олж харах, эсвэл гэнэтхэн л шалнаасаа хөндийрч агаар дээр тогтохын нэр биш юм. Энэ нь орчлон хорвоогийн яаруу хэмнэлээс түр боловч хөндийрч, оюун санаагаа цэвэрлэн тайвширч, тэр л мөчид одоогоороо амьдарч үзэхийн тулд хийдэг өөрийгөө сонсох явдал гэж бясалгагчид үздэг. Бясалгалыг амирлан оршихуйн болон үлэмж үзэхүйн гэж хоёр ангилдаг аж. 

Бясалгал нь аливаа зүйлд хандах сэтгэлийн аятай таатай хандлага, төлөв байдалд өөрийгөө сургах арга юм. Ингэхийн тулд тухайн сэтгэлийн төлөв байдлыг өөрийн зуршил болтол дахин дахин нөхцөлдүүлж байх хэрэгтэй. Мэдээж бидэнд тустай олон янзын хандлага, сэтгэлийн төлөв байдал байдаг. Илүү тайван, түгшүүр багатай, зовнилгүй сэтгэлийн төлөв байдал байхад өөр нэг нь илүү төвлөрсөн байнгын догдлолгүй, тогтуун төлөв байдал байдаг.

Тэгвэл бясалгал хийх үед юу болдог вэ...?

3 мин -биеийн цахилгаан соронзон талбайд өөрчлөлт орж, цусны эргэлт тогтворждог

5 мин - тархины үйл ажиллагаа өөрчлөгдөн биеийг хүрээлэх цахилгаан соронзон талбай идэвхжинэ.

11 мин - нервийн буюу мэдрэлийн систем, булчирхайнуудад өөрчлөлт орно

22 мин - эерэг, сөрөг, жирийн бүх бодол тогтворжин, далд ухамсар цэвэрлэгдэж эхэлнэ

31 мин - булчирхай, амьсгал, төвлөрөл зэрэг нь биеийн ритмд нөлөөлөн, дотоод шүүрлийн булчирхайнууд бүрэн тэнцвэржинэ

62 мин -тархины саарал эдүүд өөрчлөгдөж эхэлнэ, зулайн хэсэг идэвхжин, өнчин тархи, боргоцой булчирхай буюу билгийн мэлмий, титэм чакра идэвхжинэ

2.5 цаг - оюун санаа, сэтгэц өөрчлөгдсөнөөр өдрийн туршид зан араншин, сэтгэл санааны байдал эерэг болно хэмээн бясалгал судлаачид үздэг байна.

Бясалгал хэмээгч энэхүү оюун ухааны гайхамшигт бүтээлтэй холбоотой нэгэн сонин баримтыг хүргэж байна. Одоогоос гурван жилийн өмнө Балбын гуру Бхакта Кумар Рай гэгч хүн Эверестийн оройд 32 цаг болж 27  цагийн турш бясалгал үйлдэн дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.

Гучин настай түүний шавь нар энэхүү үйлдлийг жинхэнэ ид шид гэж үзэж байв. “Тэнгэрийн зам” шашны урсгалыг үндэслэгч Бхакта Кумар Рай өөрийгөө  Бурхан сахиусан дээд гэгээн (Supreme Master Godangel) гэдэг бөгөөд тэрээр тэр нэгэн өглөө 8848 метрийн өндөрт гарчээ.

Эверестийн оргилд байхдаа тэрээр 11 цагийн турш л хүчилтөрөгч хэрэглэсэн бөгөөд дараагийн өдрийн орой тэрээр бясалгалаа дуусгасан байна. Одоо гуругийн биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.  Өмнөх дээд амжилтыг нь 1999 онд балба уулчин Бабу Чхири тогтоон оргилд 21 цаг 30 минут болж байсан аж.
 
 
Эх сурвалж: www.mnb.mn Мэдээллийн сайт