богино мэдээ New

Сэрэмжлүүлэг

Ман хүчтэй цасан шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг тул хот хооронд болон зоригч тээврийн үйлчилгээгээр үйлчлэх, үйлчлүүлэхдээ онцгой сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна..


Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ сарын 18, 19-ний өдөр Монгол орны ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 21-ний өдөр баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 
Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах. Ман хүчтэй цасан шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг тул хот хооронд болон зоригч тээврийн үйлчилгээгээр үйлчлэх, үйлчлүүлэхдээ онцгой сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.