Мөнгөний бодлогын зөвлөлийн ирэх оны тов гарчээ


2016-12-19 11:37:31 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Монголбанкины Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 оны хуралдааны тов гарлаа. Тодруулбал, төв банкины ерөнхийлөгчийн 2012 оны А169 дүгээр тушаалаар Мөнгөний бодлогын зөвлөлийн ажиллах журамын 7.2 дахь заалтыг үндэлсэн уг товыг хуралдуулах А-331 тоот тушаал тушаал гаргажээ.

 Ирэх онд тус зөвлөл дараахи саруудад хуралдах юм байна.

 

 

 

Хэлэлцүүлэг                                                     Шийдвэр гаргалт

1.       Гуравдугаар сарын 15-17                            Гуравдугаар сарын 22

2.       Зургаадугаар сарын 14-16                          Зургаадугаар сарын 21

3.       Есдүгээр сарын 18-20                                    Есдүгээр сарын 22

4.       12 дугаар сарын 12-15                                  12 дугаар сарын 20

Дашрамд дурьдахад Мөнгөний бодлогын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсвийн болон бусад бодлогыг харгалзан мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлох. Мөн төв банкнаас баримталж буй валютын ханшийн бодлогод зөвлөмж өгөх, бодлого хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад дүгнэлт өгөх, зөвлөлийн шийдвэрүүдийн үндэслэл, тайлбар, ач холбогдол бүхий мэдээллийг холбогдох байгууллагууд болон олон нийтэд мэдээлэх үүрэгтэй аж.