богино мэдээ New

Good dad буюу "САЙН ААВ” уран сайхны киноны нээлтийг 2017 оны эхээр хийнэ

Сайн аав Монголын уран сайхны кино.

www.jirgee.mn

   Үзэгчидийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа кино бол яахын араггүй “Good dad” буюу “Сайн аав” МУСК билээ. Таксины жолооч Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээж буй “Good dad” буюу “Сайн аав" уран сайхны кино 2017 оны ихээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. “Простар” филмийн бүтээл болох “Сайн аав” уран сайхны киноны гол дүрд жүжигчин, найруулагч: СТА С. Баттулга, Маск продакшны жүжигчин: СТА Ш. Жавхлан нар тоглож байгаа аж.

Мөн уг кинонд олон сайхан жүжигчид туслах дүр болон гол дүрүүдыг бүтээж, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч нар кино группт ажиллаж байгаагаараа илүү сонирхолтой бүтээл болж чаджээ. Жүжигчин найруулагч: С. Баттулга орчин цагийн олон сайхан кинонуудыг найруулж, олны хүртээл болгож байсан салбартаа мэргэжлийн гэж үнэлэгддэг найруулагч юм. Тэрээр өмнө нь нэгэн ярилцлагандаа: “Би ч гол дүр бүтээх жүжигчин биш л дээ. Намайг гол дүрд тоглуулах найруулагч байхгүй л болов уу , Байвал царай муутай л дүр өгөх байх” хэмээн хошигнож байсан удаатай. Ийнхүү маш олон туслах дүрүүдийг бүтээж олны танил жүжигчин болж чадсан С. Баттулга маань “Сайн аав” киноны гол дүрд цайрайлаг залуу бас сайн аавын дүрийг чадварлаг бүтээж чадсан байна.
 

“Сайн аав” МУСК-ны кино зохиолыг уг киноны найруулагч Т. Даваасүрэн агсаны бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “тун удахгүй уг киноны клип дуу олон нийтэд цацагдах ба одоогоор клипэнд тоглосон дуучныг нь нууцалж байгаа аж. “Сайн аав” киноны найруулагч энэ талаар хэлэхдээ: дууны тухайд аавын тухай маш сайхан уянгын дуу удахгүй цацагдана” гэж хэллээ. Ийнхүү аавын тухай нэгэн сайхан уран бүтээл монголын кино урлагын түүхэнд нэгээр нэмэгдэж байгаа нь үнэхээр бахархалтай юм.