АН мэдээлэл хийнэ


2016-12-08 10:56:12 0

Сэтгүүлч Н.Урансолонго

   Ардчилсан намын зургаадугаар их хурал өчигдөр Улаанбаатар хотноо болсон. Уг хурлаас гарсан шийдвэр, намын даргыг хэрхэн, яаж тодруулах талаар тус намын гишүүд өнөөдөр 11:00 цагаас төрийн ордонд мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар оролцох аж. Дашрамд дурьдахад одоогоор АН-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэт нарын нэр хамгийн өндөр яригдаж байна.