богино мэдээ New

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид шагнуулжээ

Уг хөтөлбөрт ажилчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн ажилчдыг хөгжүүлэх, урамшуулах, хүний нөөцийн бодлогыг ил тод байлгах гэсэн үндсэн чиглэлүүд тусгасан..

Монголын зэс корпорациас Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн таван зорилтыг дэвшүүлсний нэг нь “Ажилчдадаа ээлтэй Эрдэнэт” хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрт ажилчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн ажилчдыг хөгжүүлэх, урамшуулах, хүний нөөцийн бодлогыг ил тод байлгах гэсэн үндсэн чиглэлүүд тусгасан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчид энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртээд эхэлжээ. Эрдэнэт үйлдвэр 2016 оны эхний 10 сард үр ашгийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулах зорилт тавьж ажилласан. Ингэснээр нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж хэмжээнд хүртэл бууруулаж чадсан аж.

Үүнд нийт ажилтнуудын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, үндсэн ажилтан тус бүрийг 500.000, гэрээт байгууллагуудын ажилтан тус бүрийг 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнажээ.

Мөн зарим цехийн мастеруудыг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнасан байна.