богино мэдээ New

Согтуу иргэдийг эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгдөг болно

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг 2014 оноос эхлэн эмнэлэгт хүргэдэг хууль хэрэгжиж эхэлсэн. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг 2014 оноос эхлэн эмнэлэгт хүргэдэг хууль хэрэгжиж эхэлсэн. Дээрх албадан хэрэгжүүлэх хуулийн төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явж чадахааргүй болсон иргэдийг хуучин эрүүлжүүлэх байранд хүргэж, эрүүл мэндийн үйлчилгээн тэнд нь үзүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилт нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг эрүүл мэндийн салбарын эмч ажилчид удаа дараа мэдэгдэж байсан. Тодруулбал, архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эмнэлэгийн байгууллагад хүргэж ирснээр эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулахын зэрэгцээ, эдгээр хүмүүсийн бохир нь эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг байсан юм. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” зохиож, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.