богино мэдээ New

Хар тамхитай холбогдсон прокурорын хэргийг шүүхэд шилжүүллээ

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч уг хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад байсан.  Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч уг хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэрэгт  Х.Тамир, Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар нарыг шалгаж байгаа.

Тэднийг хар тамхи худалдан борлуулсан гэх үндэслэлээр шалгаж Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгаад байна. Прокурорын мэдээлснээр  “Энэ хэргийг шүүхээр шийдвэрлэнэ. Ямар нэг байдлаар замхруулахгүй, хэрэгсэхгүй болгож болохгүй. Хэрэг хийсэн нь үнэн” гэсэн . Одоогоор Х.Тамир, Д.Жавхлан, Н.Мөнхбат нар батлан даалтад гарч, Н.Сүхбаатар хоригдож байгаа юм.