Н.Алтанхуяг: Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэнээс хойш олон үйл явдал өрнөж байна


2016-11-30 16:50:11 2

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр тооцож, байцаалт авахаар болсон байна. Тодруулбал, өнөөдөр 16:00 цагийн үед АТГ ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Үйл явдалын талаар Н.Алтанхуяг "Надад 14:00 цагийн үед зарлан дуудах хуудас ирсэн. Хувь улстөрчийнхөө зүгээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгдснээс хойш олон үйл явдал өрнөж байна. Ойр дотны хүмүүсийг маань оролдож байхаар аль эрт намайг дуудаад байцаалт авчихгүй. Одоо тэднийг маань гаргаж, намайг тэр шорондоо хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно" хэмээн  мэдэгдсэн юм.

Дашрамд дурьдахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсаныг нийслэлийн хяналтын прокурор Бясман мэдээллэсэн. Энэхүү хууль бус явагдсан гэх тендерт төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.


Сэтгэгдлүүд

  • Lhagwaa

    2016-12-01

    Lyiwarchingyyd barigdajil bwal bloo doo

  • zochin

    2016-11-30

    Hamgiin sain e/said ni bsan shvv