"Атганд үлдсэн эрдэнэ” Оскарт өрсөлдөхөөр боллоо


2016-11-29 13:30:58 0

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Кино урлагийн дээд шагнал болох Оскарын наадамд Хувьсал продакшны энэ оны эхээр нээлтээ хийсэн“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног  нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, тус киноны зураглаачаар ажилласан продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болжээ. Эрхийнхээ хүрээнд тэрбээр тус киног 89 дэх удаагийн Оскарт нэр дэвшүүлсэн байна.