богино мэдээ New

Өнөөдөр болох үйл явдлаас

АН -ын гишүүд дэмжигчдийн холбооноос ЭМСЯ-ны сайдын талаар 13:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
  • П.Н.ШАШТИНЫ нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийг бүрэн шинэчлэн засварлах ажлыг хүлээлгэн өгөх арга хэмжээ 11:00 цаг тус эмнэлэг дээр болно. Дашрамд дурьдахад энэ тасагт сүүлийн 30 гаруй жил иж бүрэн засвар хийж байгаагүй аж. Тасгийг засварлах санаачлагийг ТОСК-ийн захирал А.Гантулга анх гарган "Ногоон гэр хөгжил" ТББ-ын захиалгаар 28 хоногийн засварлажээ. 
  • БНСУ болон Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны дэмжлэгтэйгээр Технологийн дээд сургууль дээр хэрэгжсэн төслийн хүрээнд Сүү, мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лаборатори үүдээ нээх гэж байна. 
    Нээлтийн ажиллагаа өнөөдөр 10:00 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн Б байрны хурлын танхимд болно. 
    Харилцах утас 99072224
  • Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийг байгуулж, Монголын хэсгийг Аж үйлдвэрийн яам ахлахаар болсон. Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо болох бөгөөд Монголын хэсгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Евразийн эдийн засгийн комиссыг ЕАЭК-ийн интеграцчлалын үндсэн чиглэл, макроэдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн, сайд Т.Д.Валовая нар ахлах юм. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцаанд тулгарч буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээрх асуудлыг сурвалжилж болох аж. Хуралдаан 13:00 цагаас Аж үйлдвэрийн яамны хурлын танхимд болно. Утас: 88022804
  • АН -ын гишүүд дэмжигчдийн холбооноос ЭМСЯ-ны сайдын талаар 13:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ