богино мэдээ New

Татвараас нуун дарагдуулсан сөжүг машинаар борлуулдаг байжээ

Танил талаараа дамжуулан хийдэг уг үйлдлээ 2014 оноос хойш давтан гаргасаар байхад гааль, татвар, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага өнөөг хүртэл олж тогтоож чадаагүй гэж үү?.

Сэтгүүлч Б.Саран

     БНСУ-аас вакус болоод зуун настын шүүс импортолдог “Хоёр ихэр хүү” ХХК хил, гаалиар их хэмжээний сөжү архийг татваргүйгээр оруулж ирдэг байжээ. 2014 оноос хойш уг архийг импортоор оруулж ирдэг бараан дундаа нууж Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг байх магадлалтай юм.

15134434_1302676073139527_201610159_n

 

Архи бол онцгой албан татвартай бараа.  Монгол улсын хил гаалиар орж ирж байгаа бүх архинд заавал татвар төлж, бөглөөн дээр нь акц наадаг. Татвараа төлөөд гаалиар орж ирэх нэг шил сөжүний үнэ бараг 7000 төгрөг болдог.  Гэтэл уг компани 2205 УБЭ улсын дугаартай портер маркын машинаараа нэг шил сөжүг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 4500 төгрөгөөр түгээн борлуулдаг байж. Энэ талаар судлахад  “Хоёр ихэр хүү” ХХК нь хилээр архиа  татваргүй оруулж ирдэг байж болзошгүй байгаа юм.  Үүнийг нь дараах бичлэгээс тодорхой харж болно. Уг бичлэгт баримт нь анх 25 дугаар суваг телевизээр нийтэд хүрчээ.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube-nocookie.com/embed/vxiC-h22Qn0?rel=0" frameborder="0" allowfullscreen></iframe>

Эх сурвалжийн мэдээллээр “Хоёр ихэр хүү” ХХК нь 2014 оноос хойш хил, гаалиар татвар төлөлгүй нууцаар нэвтрүүлж байгаа тухайгаа бичлэгт дурьджээ. 20 тонны контейнерт хамгийн багаар тооцоход 50 авдар сөжү архи багтдаг бол нэг авдарт 50 шил ордог байна. Ингээд тооцвол 20 тонны контейнерт хамгийн багадаа 1500 шил Сөжү архийг татвараас нуун далдалж хилээр нэвтрүүлдэг байжээ.

Тэд татвар төлөөгүй архиа дуудлагаар хүргэж өгдөг бөгөөд Монголд үйлчилгээ эрхэлдэг БНСУ-ын иргэдийн ажиллуулдаг баар,ресторан, үйлчилгээний газруудад 13 000 -15 000 төгрөгөөр борлуулдаг байна. Танил талаараа дамжуулан хийдэг уг  үйлдлээ 2014 оноос хойш давтан гаргасаар байхад гааль, татвар,  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага өнөөг хүртэл олж тогтоож чадаагүй гэж үү?

Өмнө нь буюу 2015 оны 3 дугаар сард БНСУ-ын иргэн И, К, С нарыг хил гаалиар 8000 шил сөжү архийг татваргүйгээр оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж холбогдох хариуцлагыг хүлээлгэж архийг нь усын орлого болгон хураан авсан тохиолдол байдаг юм.

Мэдээллийн эх сурвалж www.tug.mn /албан ёсны эрхтэйгээр нийтлэв/