богино мэдээ New

Гэр бүлээрээ Хүй долоо худгийг зориорой

Улаанбаатарчууд бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх шинэ газар нэгээр нэмэгдэх гэж байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Улаанбаатарчууд бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх шинэ газар нэгээр нэмэгдэх гэж байна.Тодруулбал, "Монгол наадам цогцолбор"-ыг өргөжүүлж дөрвөн улиралын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байгаа гэдгийг албаныхан  мэдээллээ. Хүй долоон худаг Улаанбаатар хотын төвөөс 32 км-т байрладаг. Засмал замаар холбогдсон тус газар орчин үеийн цанын бааз барих юм байна. Энэ жилийн хувьд Хүй долоон худагт цана, чарганы үйлчилгээ, мөсөн шагай, мөсөн гулгуурын талбайг бүтээн байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байгаа аж. Тун удахгүй ашиглалтад оруулж, нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.