богино мэдээ New

Ардчилсан намын ҮЗХ ирэх лхагва гаригт хуралдана

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулах тов гарсан. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гаригт хуралдуулах тов гарсан. 

Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх юм байна. Ингээд дараа нь арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах ажээ.

Энэ хооронд буюу арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх юм байна.