богино мэдээ New

Шуурхай мэдээ: Улсын хэмжээнд томоохон замын хөдөлгөөнийг хаах тушаал гаргалаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11-р сарын 13-ны 82 дугаар тушаалын дагуу улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг өнөөдрийн 13:00 цагаас маргаашийн 10:00 цаг хүртэл түр хаах тухай тушаал гарсан байна..

   Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     Орон нутгийн томоохон замуудыг маргааш хүртэл хааж авто тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11-р сарын 13-ны 82 дугаар тушаалын дагуу улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг өнөөдрийн 13:00 цагаас маргаашийн 10:00 цаг хүртэл түр хаах тухай тушаал гарсан байна. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс “Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх”-ыг анхаарууллаа.