богино мэдээ New

Нэгдүгээр сургуулийнхан сайдын тушаалыг үл тоожээ

“Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийг хориглох" талаар тушаалын хэрэгжилтийг Нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийг хамруулан шалгахад хамгийн муу буюу огт хэрэгжүүлээгүй нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль байв..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

“Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийг хориглох" талаар тушаалын хэрэгжилтийг Нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийг хамруулан шалгахад хамгийн муу буюу огт хэрэгжүүлээгүй нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль байсан байна. Тодруулбал, БСШУС-ын сайдын 2016 оны “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” А/43 дугаар тушаал гарч нийслэлийн нутаг дэвсгэр дэх ЕБС-ийн орчинд хичээллэх цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэхийг хориглосон. Улмаар уг тушаалын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг болон сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхийг хянахаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад шалгалт явуулжээ.

Сайдын тушаалыг Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиуд маш сайн хэрэгжүүлэн ажиллажээ. Харин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуульд тушаалын  хэрэгжилт муу байсан талаар мэдээллийг БСШУСЯ-наас ирүүлж байна.