богино мэдээ New

Амралтын өдрүүдэд 500 гаруй осол, аваарын дуудлага иржээ

Орхон, Хөвсгөл аймгийн замыг уржигдар хаах шийдвэр гарч хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж..

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

     Замын цагдаагийн газарт авто тээврийн ослын дуудлага  ихэс ч, өнгөрсөн амралтын өдрүүдэд 500 гаруй осол, аваарын дуудлага иржээ.Нийт ослын дуудлагын шалтгаан нь жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замд хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдсөн, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн, замын хажуу руу унах, онхолдох зэрэг ослын дуудлагууд юм байна.

Мөн цаг агаар хүйтэрч, их хэмжээний цас орсны улмаас замын нөхцөл байдал муудаж, зам даваа цасанд боогдож зарим замыг хаах арга хэмжээ авчээ. Тодруулбал, Орхон, Хөвсгөл аймгийн замыг уржигдар хаах шийдвэр гарч хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.

Тиймээс зорчигч, тээвэрчид та бүхэн замын нөхцөл байдалд тохируулан ажлаа зохицуулаарай. Цас их хэмжээгээр орж, авто замуудад халтиргаа, гулгаа үүссэн ийм үед жолооч та аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөндөө оролцохдоо автомашиныхаа зуны дугуйг өвлийн дугуйгаар солихыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.