богино мэдээ New

Замын цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийлээ

ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газарт бүцтийн өөрчлөлт хийжээ. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газарт бүцтийн өөрчлөлт хийжээ. Тодруулбал, Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өргөтгөсөн байна. Тус албанд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, түүний харъяа дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсүүд багтах аж. Мөн нийслэлийн Замын цагдаагийн газарт харъяалагдаж байсан Хөдөлгөөн зохицуулалтын хэсгийг татан буулгажээ.