богино мэдээ New

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг үргэлжлүүлэн олгоно

Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг хэвийн олгох нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд ач холбогдолтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг хэвийн олгох нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд ач холбогдолтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулж, мөрдүүлэхээр шийдвэрлэжээ. Тусгай сангийн тухай хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэнээс 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгожээ. Хоёр тэрбум хүртэл төгрөгийн зээл олгодог Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009-2015 оны хооронд 703 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд эргэн төлөлт 95.9 хувьтай байгаа аж.