богино мэдээ New

Явган зорчигч мөргөөд зугтжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 301 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 301 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. харин  Сонгинохайрхан дүүргийн нутаг Москвагийн гудамж, Драгон төвийн зогсоол дээр H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эмэгтэй мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг ЗЦГ-аас мэдээллээ.