богино мэдээ New

Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр, маргааш цаг агаарын байдлаас шалтгаалан шуурганд уруудах, орон нутгийн замд саатаж болзошгүйг нөхцөл байдал үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ..

Өнөөдөр, маргааш цаг агаарын байдлаас шалтгаалан шуурганд уруудах, орон нутгийн замд саатаж болзошгүйг нөхцөл байдал үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн эрс сэрүүсч, салхины хурд 18-20 м/сек хүрч ширүүсэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул иргэд, тээвэрчид, малчдыг сэрэмжтэй байх, Мөн онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.