богино мэдээ New

Хүүхэд харах үйлчилгээний стандартыг сайжруулна

Хүүхэд харах үйлчилгээг энэ оныг дуусахаар зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Хүүхэд харах үйлчилгээг энэ оныг дуусахаар зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэвч яамны зүгээс энэхүү үйлчилгээг тэр чигт нь зогсоохгүйгээр стандартыг сайжруулах бодлого баримталж байгаа аж. Тодруулбал, ХНХ-ын сайд Н.Номтойбаярын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт шалгалт хийжээ.