богино мэдээ New

Цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлнө

Агаарын бохирдолыг бууруулах, гэр хорооллын айл өрхийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилгоор тоолууртай хэрэглэгчдийн шөнийн тарифийг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Агаарын бохирдолыг бууруулах, гэр хорооллын айл өрхийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилгоор тоолууртай хэрэглэгчдийн шөнийн тарифийг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэхүү хөнгөлөлтийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдах тооцоог гаргажээ. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2017 оны гуравдугаар сарын 31-ний хооронд цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх юм. Ингэснээр гэр хорооллын иргэд нэг.Кв цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол дээрх шийдвэрийн дагуу 38.55 төгрөг болж, иргэдийн халаасанд  5.3 тэрбум үлдэнэ гэсэн тооцоог гаргаад байна.