богино мэдээ New

Бөөрний ГЕМОДИАЛИЗ эмчилгээг үнэгүй хийж эхэллээ

Бөөрний эмчилгээний өртөг зардал өндөр байдаг учраас төрөөс гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг даахаар болсон. Энэхүү шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв ГЕМОДИАЛИЗ эмчилгээг үнэгүй хийхээр болжээ..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Бөөрний эмчилгээний өртөг зардал өндөр байдаг учраас төрөөс гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг даахаар болсон. Энэхүү шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв ГЕМОДИАЛИЗ эмчилгээг үнэгүй хийхээр болжээ. Ингэснээр диализийн аппаратанд өдөрт гурван  оронд хоёр ээлжээр зургаан үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.

Тус дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдалын улмаас хөдөлмөрийн чадвар алдагдсан 138 хүн байдаг бөгөөд эдгээрээс 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээг хийлгэдэг. Иймд тус Эрүүл мэндийн төв нь эдгээр өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдлийг бага ч болов багасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүлж байгаа юм.

Одоогийн байдлаар дүүргийн харьяат 60 орчим өвчтөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлгээр диализ эмчилгээнд ордог. Хүлээгдэж байгаа арав орчим үйлчлүүлэгчийг өөрийн дүүрэгт энэхүү гемодиализийн аппаратандаа эмчилгээнд хүлээн авч эхлээд байна.