богино мэдээ New

Цэрэг татлагад “суралцаж буй” гэх үндэслэлийг харгалзсангүй

цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн юм..

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

    Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлд аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Мөн цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн юм. Өмнөх жилүүдэд суралцаж буй гэх үндэслэлээр цэргийн албанаас оюутнуудыг чөлөөлдөг байсан бол энэ жил харгалзахгүй татсан байна.

Дашрамд дурьдахад хөдөө орон нутагт цэрэг татлага амжилттай болж байгааг холбогдох Цэргийн штабуудаас мэдээллээ. Тухайлбал, Говьсүмбэр аймагт хугацаат цэргийн албанд татагдах зарлан мэдэгдэл авсан 18-30 насны 467 залуусын 258 нь хамрагдсанаас 79 нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй аж. Харин эрүүл мэндээр тэнцсэн залуучууд хуваарилагдсан анги нэгтгэлүүдэд цэргийн алба хаахаар томилогдлоо.