богино мэдээ New

"Үндсэн хууль өөрчлөгдөнө"

Одоогоор МАН-ын нэг ч гишүүн гарын үсгээ зураагүй. МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд бэлэн байна гэж аман дээрээ ярьж байгаа боловч ажил хэрэг болгох гэхээр гарын үсэг зурж дэмжихгүй байгаа".

сэтгүүлч Н.Урансолонго

       УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдлаа. Их хурлын хамгийн олон суудалтай энэ намынхан ийн хаалттай хуралдсан гол асуудал нь "Үндсэн хууль"-ийг өөрчлөх эсэх дээр байв. Хурлаар тус хуулийн өөрчлөлтийн талаар АН-ын гишүүд байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ одоогийн байдлаар энэ хуулийн өөрчлөлтөд гар дүрэх үү үгүй юу гэдэгт гишүүдийн санал авч гарын үсэг зуруулж буй юм байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 50 гаруй гишүүдийн гарын үсэг хэрэгтэй юм. Энэ талаар АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Одоогоор МАН-ын нэг ч гишүүн гарын үсгээ зураагүй. МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд бэлэн байна гэж аман дээрээ ярьж байгаа боловч ажил хэрэг болгох гэхээр гарын үсэг зурж дэмжихгүй байгаа" гэлээ. 

Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газар БНХАУ-ын “Экспотр импорт" банкнаас  авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг бүлэг хэлэлцээд дэмжжээ. Тус зээлийн 703 сая орчим ам.доллараар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлнэ.

Энэхүү зээлээ төлж дуустал эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Одоогийн байдлаар Эгийн голын усан цахилгаан станцад 90 орчим сая төгрөгийн ажил хийгдээд байгаа аж.