богино мэдээ New

МИАТ-ийн нислэгт "Galaxy Note 7" утсыг авч орохыг хориглолоо

МИАТ ТӨХК-ийн нислэгт “Galaxy Note 7” гар утсыг авч орохыг хориглосон байна. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

МИАТ ТӨХК-ийн нислэгт “Galaxy Note 7” гар утсыг авч орохыг хориглосон байна. Тухайбал, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Samsung Electronics” компанийн 9 болон 10 дугаар сард гаргасан энэхүү гар утсыг онгоцонд оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө АНУ-ын Тээврийн департмент, АНУ-ын Иргэний агаарын тээврийн зохицуулах газар болон хэд хэдэн нислэгийн компаниуд хамтран “Galaxy Note 7”-ийг онгоцонд авч орохыг гэмт хэрэгт тооцно гэсэн шийдвэр гаргасан юм. Бямба гарагаас мөрдөж эхэлсэн дээрх журмын дагуу зорчигчид энэхүү гар утсыг ачаанд өгөх эсвэл гар тээшиндээ авч орсон тохиолдолд уг журмыг зөрчсөн өдрийн тоогоор 180 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Түүнчлэн 10 жил хүртэл хорих ял ч сонсох эрсдэлтэй болсон байна. Тиймээс агаарын тээврээр зорчиж байгаа зорчигчид анхны болон шинэчилсэн аль ч хувилбарын “Galaxy Note 7”-ийг “Samsung Electronics” компанид эргүүлэн өгөхийг АНУ-ын Иргэний агаарын тээврийн зохицуулах газраас анхааруулж байгаа юм.