богино мэдээ New

Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

10 дугаар сарын 18-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орно..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

      Энэ сарын 18-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орно. Салхи 18, 20-нд зарим газраар, 19-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурах аж. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Мөн 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.