богино мэдээ New

НӨАТ-д ногдож татвар төлөх бараа, ажил, үйлчилгээний заалт

Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа;.

2016 оны 08 сарын 24

НӨАТ-ын тухай хуулийн долоодугаар зүйлд заасан энэ төрлийн татвар ногдуулах бараа болон ажил, үйлчилгээнд хамаарах заалтыг хүргэж байна.

7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:

7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;

7.1.2.худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа;

7.1.3.худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас

Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа;

7.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ.

7.2.Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна.

7.3.Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан" -д хамааруулна:

7.3.1.аж ахуйн болон тодорхой бизнес эрхлэх эрхийг борлуулах;

7.3.2.татвар төлөгч нь худалдаа, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээгээ зогсоож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах үед бизнесийн хөрөнгөөс өөртөө бараа үлдээх;

7.3.3.бараанд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу албан татварын хасалт хийх;

7.3.4.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах;

7.3.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах. /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.Дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна:

7.4.1.цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;

7.4.2.бараа түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.3.зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх

буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.4.байшин, барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.5.байшин, барилгаас бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.6.шинэ бүтээл, бүтээгдхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн

эрхэд хамаарах бүтээл, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;

7.4.7.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах, зуучлагчийн үйлчилгээ үзүүлэх;

7.4.8.өрийн төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;

7.4.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх , үйлчилгээ үзүүлэх; /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.10.буруутай үйл ажиллагааны улмаас бусдад хүү, торгууль төлөх;

7.4.11.ажил, үйлчилгээнд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу татварын хасалт хийх.

7.5.Энэ хуулийн 7.1-д заасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна:

7.5.1. тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх;

7.5.2. борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх.

7.6.Энэ хуулийн 7.5.1 дэх заалтад мөн хуулийн 7.3.5, 7.4.9 дэх заалт хамаарахгүй.