богино мэдээ New

Томоохон зах, худалдааны төвүүд энэ сарын 19-нд амарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Эл захирамжаар сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 19-20-нд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглов.

 Мөн гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Мөн нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна.