богино мэдээ New

Ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголоос Япон руу гаргах экспорт жилийн өмнөхөөсөө буурч, харин импорт нэмэгджээ. Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр ноолуурын экспорт 2015 оны мөн үеэс 3.8 дахин нэмэгдэж, 293.1 мянган ам.доллар болсон байна. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хамгийн сүүлд хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг “Эко” ноос компани бүтээгдэхүүнийхээ дээжийг Японд экспортолж эхлээд байна. Эхний гэрээнүүдээ байгуулахаар бэлтгэж байгаа талаар тус компаниас мэдээллээ. Түүнчлэн 2016 оны эхний найман сард “Говь” компани 8.8 сая ам.долларын экспорт хийснээс найман хувийг Японд гаргасан байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэн нь Япон харилцагчдад дэмжлэг болж байгаа аж.